Бумба тавих

Бумба тавих

Зорилго. Амьсгалын замын үрэвслийг намжаах цусны эргэлтийн үйл ажиллагааг сайжруулах өвдөлт, амьсгаадалтыг багасгах.
Заалт: Уушиг гуурсан хоолойн үрэвсэл уушигны зогсонгишил
Эсрэг заалт. Арьс хэт мэдрэг байх, бумба тавих газар арьсны идээт үрэвсэлтэй, бие махбодь хэт суларсан, тураалд орсон, үжлээс цус гарах хандлагатай.
Үйлдлийн технологи. Өвчтөнгийг хэвтүүлж цээжний ясны товгор, хонхорхойгүй, тэгш газрыг сонгоно. Энэ нь голдуу далны дор, дал, нурууны хооронд байна. Бумбыг нягт наалдуулахын тулд бумба тавих газраа урьдчилан вазелин түрхэж, урьдчилан бэлтгэсэн бумбаа өвчтөний дэргэд ширээн дээр өрсөн байна. Металл савх буюу хямсааг спирт шингээсэн хөвөнгөөр ороож түүнийг асаагаад бумбаны хөндийд арчиж байгаа мэт хөдөлгөөн хийж түргэн аваад тавих газрынхаа арьсанд наалдуулна. Ийм зарчмаар бүх бумбыг тавьж дуусгаа. Бумба тавьсны дараа өвчтөнд даавуу юмуу хөгжил нөмөргөж бумбаа автал хэвтүүлнэ. Хэрвээ бумба сайн тавигдсан бол түүн дотор арьс 1-3 см татагдсан байна. Бумбыг дунджаар 10-20 минут тавина. Дараа нь бумбыг авахдаа нэг гарын хуруугаар бумбаны ирмэг орчим дарж, нөгөө гараараа бумбанаас барьж эсрэг тал руу нь босгоно. Энэ үед шилэнд агаар орж бумба авагдана.
Анхаарах зүйл: Хэрвээ хөвөндөө спирт хэт шингээвэл халуун спиртын дусал арьсан дээр дусаж биеийг түлж болно. Бумбаа хэт халаавал ирмэг нь биеийг бас түлнэ. Хэрвээ спирт шингээсэн хөвөнгийн спитр нь шатаж дуусаад хөвөн нь асвал хөвөнгөө дахин солих хэрэгтэй.
Үйлдлийг хэн гүйцэтгэх. Бага эмч, сувилагч.
Үйлдлийн  явцын болон төгсгөлийн  хяналтыг хэн  гүйцэтгэх.

Popular posts from this blog

Сүүн бариа заслын эмчилгээ хийх

Бариа заслын эмчилгээ хийх