Жин засал эмчилгээ хийх Зорилго
Жин засал эмчилгээ хийх Зорилго
Бадгана, хийгээр үүсгэгдсэн хүйтэн чанартай өвчнүүдийн үед галын илчийг нэмэгдүүлэх, хоол шингээх, өвдөлт намдаах, өвчтөнийг дулаацуулах, хий цусны гүйдлийг сайжруулан бичил цусны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хийдэг.
Заалт: Бадгана хийн чанартай хүйтэн өвчин, эс шингэсэн, хүйтэн цанх, шар ус, цус царцсан өвчинд халуун жин засал хийнэ.
Эсрэг заалт: Цайвар хаван, бие харлах, шар өвчин, үрэвсэлт өвчин, хавдар тууралтууд, цус алдалт, идээт өвчнүүд зэрэг хориглоно.
Үйлдлийн технологи: Зоруиаллтын сав болон тусгай жин тавих, материалыг халааж халуун жинг бэлтгээд халууныг нь тохируулан тавина. Жинг цахилгаан төөнө, хуурай элс, тоосгоор тавьж болно.
Анхаарах зүйл: Жингээ ойр ойрхон шалгаж халууныг тохируулна. Түлэгдэхээс болгоомжил.
Үйлдлийг хэн гүйцэтгэх: Зөвхөн эмчийн заавраар сувилагч гүйцэтгэнэ.
Хяналтыг хэн хийх: Эмч, сувилагч.