- Get link
- X
- Other Apps
Бумба тавих
Бумба тавих Зорилго. Амьсгалын замын үрэвслийг намжаах цусны эргэлтийн үйл ажиллагааг сайжруулах өвдөлт, амьсгаадалтыг багасгах. Заалт: Уушиг гуурсан хоолойн үрэвсэл уушигны зогсонгишил Эсрэг заалт. Арьс хэт мэдрэг байх, бумба тавих газар арьсны идээт үрэвсэлтэй, бие махбодь хэт суларсан, тураалд орсон, үжлээс цус гарах хандлагатай. Үйлдлийн технологи. Өвчтөнгийг хэвтүүлж цээжний ясны товгор, хонхорхойгүй, тэгш газрыг сонгоно. Энэ нь голдуу далны дор, дал, нурууны хооронд байна. Бумбыг нягт наалдуулахын тулд бумба тавих газраа урьдчилан вазелин түрхэж, урьдчилан бэлтгэсэн бумбаа өвчтөний дэргэд ширээн дээр өрсөн байна. Металл савх буюу хямсааг спирт шингээсэн хөвөнгөөр ороож түүнийг асаагаад бумбаны хөндийд арчиж байгаа мэт хөдөлгөөн хийж түргэн аваад тавих газрынхаа арьсанд наалдуулна. Ийм зарчмаар бүх бумбыг тавьж дуусгаа. Бумба тавьсны дараа өвчтөнд даавуу юмуу хөгжил нөмөргөж бумбаа автал хэвтүүлнэ. Хэрвээ бумба сайн тавигдсан бол түүн дотор арьс 1-3...