Уламжлалт анагаах ухаан

Эртний Тан улсын үеэс уламжлалтай, Хятадын анагаах ухааны эмчилгээний арга ухаан, эмийн жор, эрүүл аж төрөх сургаалиуд нь хүн төрлөхтөний хосгүй бүтээл билээ.
chartmeridians.jpg
Хятадын уламжлалт анагаах ухаан нь байгалийн ба уламжлалт эмчилгээний аргаар бие организмыг эрүүлжүүлэн, өвчнийг эмчлэхдээ хосгүй билээ.
Байгалын арга нь хоол тэжээл, ус, агаар, гэрэл, сэтгэл санаа, хөдөлгөөн болно.
Уламжлалт эмчилгээний арга нь иллэг, зүү төөнүүр, бумба, хорыг хороор эмчлэх, Чигун, тай цзы болно.
Дорно дахины уламжлалт анагаах ухаан нь хүний бие махбодид оршиж байгаа өвчнийг арга-билэг хэмээх эртний Хятадын анагаах ухааны онол дээр тулгуурлан оношлож, эмчилдэг.
Арга (эр) билэг (эм) нь эсрэг хоёр хүйсийг илэрхийлэх бөгөөд харилцан уялдаатай. Нэг нь нөгөөгөө нөхөж байдаг ба хүний биед орших энергийн (тамир) хэлбэр юм.
Chinesemed yinyang.jpg
Дорно дахины гүн ухаанд номлосноор, Дэлхийн ертөнц арга билгийн хуулиар оршин тогтнох бөгөөд арга билгийн тэнцвэр алдагдвал амьд организмийн оршин тогтнох эрч хүч, тамир муудна гэж тайлбарладаг.
Хүний бие өвчинд нэрвэгдэх учир шалтгаан нь идээ ундааны харшил, нойргүйдэл, хөдөлгөөний хомсдол, сэтгэл санааны хямрал зэрэг олон шалтгаанаас үүснэ гэж тайлбарладаг. Өвчин үүсэх шалтгааныг үндсэн хэдэн бүлэг болгон хуваана. Үүнд:
1. Дотоод шалтгаан буюу долоон амьсгал: гэнэтийн баяр, гансрал, уур хилэн, айдас, гутрал, хайр, хүсэл
2. Гадаад шалтгаан буюу зургаан арга: гал, хий, халуун, хүйтэн, хуурай, нойтон,
3. Гадна нөлөөнөөс хамаарах саармаг шалтгаан: идээ ундааны харшил, бузар явдал, хорлол, бэртэлт . . .
Хятадын анагаах ухаан нь үндсэн дөрвөн онолоор оношлогоо хийдэг. Үүнд
Эхний шатанд эмч өөрийн туршлага, зөн мэдрэмжээр үзлэг хийх бөгөөд өвчтний гадаад байдалд дүгнэлт хийнэ. Үүний тулд нүүр, хэл, нүдийг маш анхааралтай ажиглаж, анхан шатны оношлогоог гаргана.
Хоёрдахь шатанд эмч өөрийн сонсох, үнэрлэх мэдрэмжээрээ өвчтөний биеийг чагнах ба үнэртэх арга хэрэглэнэ. Хүний дуу хоолой, биеийн үнэр нь өвчтний эрүүл мэндийн талаар чухал мэдээлэл өгдөг бөгөөд өвчний онцгой шинж чанарыг нээн илрүүлнэ.
Гурав дахь шатанд өвчтөний гомдол санал дээр тулгуурлан асуулт тавьж өвчний үе шатыг тодорхойлно. Оношлогооны хамгийн чухал хэсэг нь болох биеийн халуун, хүйтэнийг тодруулахын тулд физиологийн ялгадас болох хөлс, шээс, баасыг шинжлэнэ. Түүний үнэр өнгө нь оношлогоо хийхэд их зүйлийг хэлж өгдөг байна.
Эцсийн шатанд амьсгал, зүрхний цохилт болон судасны лугшилтыг чагнаж, өвчтний биед оршиж байгаа өвчнүүдийг таниж, мэднэ.
Энэ дөрвөн оношлогоо хийгдэж дууссаны дараа эмчилгээ хийх аргаа боловсруулна.
Арга билгийн тэнцвэр их алдагдсан бол эмчилгээний хугацаа ердийнхөөс илүү урт болно. Хятад эмч нь хүний биеийн идэвхитэй цэгүүдийг зүү төнүүрээр цочроох, иллэг хийх аргыг өргөн ашиглах ба Чигун амьсгалын дасгал хийлгэх нь элбэг. Мөн өвчтөн бүрийн бие бялдрын онцлог, өвчний байдалд тохируулан эмийн тунг найруулж өгнө. Эмийн тунг маш сайн тааруулж чадвал, өвчин илаарших процесс эрчимтэй явагдана гэж уламжлалт анагаах ухаан сургадаг байна.
Хятад эмч нар байгаль дэлхий дээр ургаж байгаа үнэт эмийн ургамалаас гаргаж авсан эрдэс бодисыг нарийн жорын дагуу нямбай найруулан, өвчтөний биед харшилгүй байгалын гаралтай цэвэр эм, тан, бэлдмэлийг бэлтгэдэг. Иймээс ч өвчтөний бие махбодид оршиж байгаа бүх өвчнийг нэгэн зэрэг анагаах хүчийг төвлөрүүлж чаддаг байна.

Popular posts from this blog

Бумба тавих

Сүүн бариа заслын эмчилгээ хийх

Бариа заслын эмчилгээ хийх