Зүү эмчилгээ гэж юу вэ?

Зүү эмчилгээ гэж юу вэ?
Зүү эмчилгээ гэдэг нь Уламжлалт анагаах ухааны заслууд дундаас хамгийн том хамгийн гол засал юм. Зүү эмчилгээ нь хүний биеийн гадаргуу дээрх тодорхой суваг хэрдэс, биологийн идэвхтэй сүвүүдийг сэдээх замаар биологийн идэвхэт бодисын /керотонин,гистамин/ ялгаралтыг нэмэгдүүлэн,мэдрэл,цус, тунгалагийн эргэлтийн тогтолцоог хэвийн болгох, цул саванд үйлдэл үзүүлэх, арга билэгийг тэнцүүлэх, хий цусны гүйдлийг сайжруулах замаар өвчнийг анагаах буюу өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой. Үрэвсэл намдаах, өвдөлт дарах, тайвшруулах сэргээх, халуун бууруулах, бодисын солилцоог сайжруулах,зүрх судас, амьсгал, шээс бэлгийн болон хоол боловсруулах замын үрэвсэл, төвийн ба захын мэдрэлийн эмгэгүүд, гэмтэл бэртэл түүний үлдэц, чих, хамар, хоолой, нүдний болон бодисын солилцооны зарим эмгэгүүд зэрэгт бодит үр дүн үзүүлдэг.

Popular posts from this blog

Бумба тавих

Сүүн бариа заслын эмчилгээ хийх

Бариа заслын эмчилгээ хийх