Сүүн бариа заслын эмчилгээ хийх Зорилго: Сүүн бариа нь уламжлалт анагаах ухааны таван заслын дэвтээлгэ, түрхэж илэх засалд хамаарагддаг эмчилгээний арга юм. Заалт: Ямар ч насны хүнд хийнэ. Хий өвчнөөр ядарч сульдсан нойр хулжсан мах ясанд шар ус шунасаас үе мөчөөр өвдөх, бэлхүүсээр хөшиж бөгтийх, хий өвчний улмаас сулдаж ядрах, бие ширүүн болсон, цус багадсан, тамир муудсан, сэтгэл сана азовсон, нүд бүрэлзсэн, хөгширч доройтсон зэрэгт хийнэ. Эсрэг заалт: Усан хаван, зүрхний хүнд өвчин, хавдар, халуунтай өвчтөнд хийхүй. Бэлтгэл: сүү, дэвсгэр даавуу, алчуур, түмпэн сав, /алчуур базах/, /сүүг 55-60 хэм халаасан байх/ Үйлдлийн технологи: Сүүн бариаг 1-2 литр сүүгээ халаамагцаа 10-20 минутын дотор бүх биеийг дэвтээн илэх журмаар хийдэг. Сүүг 55-60 хэмээс дээш халаахгүй учир нь сүүнд агуулагдаж байгаа ферментүүд задарч идэвхээ алдана. /фермент болон витаминууд/ 80 хэмээс доош халаасан сүү шүлтлэг учраас бодисын солилцооны дүнд ялгарсан элдэв хорт бүтээ...