Иог гэж юу вэ?
Иог гэж юу вэ?
Иог бол акробат төдий зүйл биш бөгөөд бие, сэтгэл, оюун санааг нэгтгэх цогц зам мөр юм.
Иог болон иогын байрлал нь та бидний эрхтэн тогтолцоонд нийлэмж, сэтгэлийн тэнцвэр хатыг бий болгох ач тустай. Сайн сайхан аж төрөх нь дан ганц эрүүл чийрэг биеэр зогсохгүй, уужим саруул ухаанаар сэтгэх явдал юм. Иог энэ бүх асуудалд өөрийн нөлөөгөө үзүүлнэ.
Амьдрах урлагийн хөтөлбөрүүд нь бие, сэтгэл, оюун санааг тэнцвэржүүлэх замаар хувь хүнийг өөрөөр нь залуужуулахыг зорьдог. Шри Шри Йог дасгалын гол анхаардаг зүйл бол ‘тэнцвэрт байдал’ юм.
Бүх өвчин эмгэг нь биеийн тэнцвэрт чанар үгүй байдалаас болж илэрэнэ. Өвчин хууч нь биеэ ‘илүү халамжил’ анхаар гэх дохио. Иог болон иогын байрлалууд таны өдөр тутмын бүхий л асуудлыг энгийн, амьдралд ойрхоноор шийдэх шийдлийг өгдөг.
Бие мах бодын хувьд иогын байрлал нь булчин, үе мөчний уян хатан байдлыг нэмэгдүүлж, эрхтэнүүдэд масаж хийн үйл ажиллагааг нь тэтгэдэг. Иог нь өөрөө өөрөөр нь, энгийн аргаар урхагшиж ужигарсан төрөл бүрийн хууч өвчинг эрүүлжүүлж, мөн биеийн дархлааг сайжруулна.Иогын үндэс суурь нь бясалгалд оруулахуй бөгөөд иог болон пранаяама хийсний дараа бясалгал хийхээр суух нь нэн чухал агаад, бясалгалаар нэг нь амин оршихуйн гүн рүү гүнзгийрэн ордог.
Хичээл чармайлтгүй, машид нарийн иог болон иогын байрлал нь таныг илүү баяр жаргалтай болгодог. Бие бүхэлдээ илүү эрүүл, улам эрч хүчтэй болсныг мэдрэнэ. Аливаа өвчин, өдөр тутмын стрест нэрвэгдэх нь багасна. Иогын байрлал амьсгалтай ижилсэхэд дасгал бясалгал нь хичээл чармайлтгүй явагдана.