Posts

Showing posts from April, 2018

Уламжалт анагаах ухаан

Image

Уламжлалт анагаах ухааны музейтэй боллоо

Image
Image

Уламжлалт анагаах ухаан

Image

Уламжлалт анагаах ухаан

Image

Ядаргааг эмчлэх эмийн эмчилгээний талаар

Ядаргааг эмчлэх эмийн эмчилгээний талаар: Та бүхэнд ядагаа гэж юу болох талаар өмнө нь нийтэлж байсан билээ. Тэгвэл одоо ядаргааг эмчлэх аргуудын талаар цуврал болон нийтлэхээр боллоо. Юуны түрүүнд ядаргааг эмчлэх өвөрмөц эмчилгээнийн арга байхгүй гэдгийг анхаараарай. Харин эрүүл агаар, нар салхинд сэтгэл тайвшруулах тохь тухтай орчинд амрах нь  ядаргааг эмчлэх хамгийн эрүүл бөгөөд боломжийн арга болж байна. Хэрэв биемахбодын болон сэтгэцийн эмгэгээс болж ядаргаа илэрсэн бол суурь эмгэгийг эмчилэхэд ядаргааны шинж тэмдэгүүд буурна. Зарим нэг хүмүүст сэтгэл гутралын эсрэг эмийн эмчилгээ илүү үр дүнтэй нөлөө үзүүлдэг. Эмийн эмчилгээ нь ядаргааг арилгаж тайвшруулах үйлдэлтэй хэдий ч бас донтолтыг үүсгэж болно. Энэ нь та эмчилгээний явцад эмийн тунг бага багаар нэмж байснаа эмээ хэрэглэхээ шууд зогсоомогц таньд илэрч буй ядаргааны шинжүүд улам хүндэрнэ гэсэн үг юм. Эдгээр эмийн бэлдмэл нь жирэмсэн үед болон архи мансууруулах бодистой хамт хэрэглэхэд биед хортой үр дагавар үзүүлд...

Сүүн бариа заслын эмчилгээ хийх

Сүүн бариа заслын эмчилгээ хийх Зорилго:  Сүүн бариа нь уламжлалт анагаах ухааны таван заслын дэвтээлгэ, түрхэж илэх засалд хамаарагддаг эмчилгээний арга юм. Заалт:  Ямар ч насны хүнд хийнэ. Хий өвчнөөр ядарч сульдсан нойр хулжсан мах ясанд шар ус шунасаас үе мөчөөр өвдөх, бэлхүүсээр хөшиж бөгтийх, хий өвчний улмаас сулдаж ядрах, бие ширүүн болсон, цус багадсан, тамир муудсан, сэтгэл сана азовсон, нүд бүрэлзсэн, хөгширч доройтсон зэрэгт хийнэ. Эсрэг заалт:  Усан хаван, зүрхний хүнд өвчин, хавдар, халуунтай өвчтөнд хийхүй. Бэлтгэл:  сүү, дэвсгэр даавуу, алчуур, түмпэн сав, /алчуур базах/, /сүүг 55-60 хэм халаасан байх/ Үйлдлийн технологи:  Сүүн бариаг 1-2 литр сүүгээ халаамагцаа 10-20 минутын дотор бүх биеийг дэвтээн илэх журмаар хийдэг. Сүүг 55-60 хэмээс дээш халаахгүй учир нь сүүнд агуулагдаж байгаа ферментүүд задарч идэвхээ алдана. /фермент болон витаминууд/ 80 хэмээс доош халаасан сүү шүлтлэг учраас бодисын солилцооны дүнд ялгарсан элдэв хорт бүтээ...

Иог гэж юу вэ?

Иог гэж юу вэ? Иог бол акробат төдий зүйл биш бөгөөд бие, сэтгэл, оюун санааг нэгтгэх цогц зам мөр юм. Иог болон иогын байрлал нь та бидний эрхтэн тогтолцоонд нийлэмж, сэтгэлийн тэнцвэр хатыг бий болгох ач тустай. Сайн сайхан аж төрөх нь дан ганц эрүүл чийрэг биеэр зогсохгүй, уужим саруул ухаанаар сэтгэх явдал юм. Иог энэ бүх асуудалд өөрийн нөлөөгөө үзүүлнэ. Амьдрах урлагийн хөтөлбөрүүд нь бие, сэтгэл, оюун санааг тэнцвэржүүлэх замаар хувь хүнийг өөрөөр нь  залуужуулахыг зорьдог. Шри Шри Йог дасгалын гол анхаардаг зүйл бол ‘тэнцвэрт байдал’ юм. Бүх өвчин эмгэг нь биеийн тэнцвэрт чанар үгүй байдалаас болж илэрэнэ.  Өвчин хууч нь биеэ ‘илүү халамжил’ анхаар гэх дохио. Иог болон иогын байрлалууд таны өдөр тутмын бүхий л асуудлыг энгийн, амьдралд ойрхоноор шийдэх шийдлийг өгдөг.    Бие мах бодын хувьд иогын байрлал нь булчин, үе мөчний уян хатан байдлыг нэмэгдүүлж,  эрхтэнүүдэд масаж хийн үйл ажиллагааг нь тэтгэдэг. Иог нь өөрөө өөрөөр нь, энгийн аргаар ...

Дэвтээх засал буюу усан рашаан гэж юу вэ?

Дэвтээх засал буюу усан рашаан гэж юу вэ? Дэвтээх засал буюу усан рашаан нь их эртний гарал үүсэлтэй. Өвчин эмгэгтэй хүн малын сэвсээр биеэ бигнэж, арьсаар нь битүү ороож өвчнөө анагаах уламжлал нь энэхүү засалд хамаардаг. Мөн байгалийн рашаан ус, эмийн ургамал, цэцгийн хандыг ашиглан гэрийн нөхцөлд рашаан бэлтгэж өвчин эмгэгээ анагаах боломжтой. Монголын уламжлалт анагаах ухаанд маш олон усан засал буюу дэвтээх засал байдаг. Үүнээс таван тансаг рашаан, шилмүүст рашаан, шимт рашаан, барагшууны рашааны талаархи мэдээллийг танд хүргэе. Эдгээр рашааныг Уламжлалт Анагаах Шинжлэх Ухаан Техник Үйлдвэрлэлийн Корпорацийн эмийн үйлдвэрт үйлдвэрлэж, корпорацийнхаа эмийн сангуудаар худалдаалдаг аж. Эдгээр ханд нь жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, амьсгал, зүрх судас, элэг бөөрний хурц дутагдалтай, арьсны идээт өвчинтэй, цусны даралттай, ургамлын харшилтай хүмүүст тохиромжгүй юм.

Шавар эмчилгээний аргачлал

Шавар эмчилгээний аргачлал Шавар эмчилгээний үйлчлэлээс гол хүчин зүйл нь дулаан бөгөөд бие мөхбодид хариу урвал бий болгосноор эмгэг процессыг багасган арилгахад нөлөөлнө. Шарав нь арьсан дахь мэдрэлийн судлалын төгсгөлд цочрол үүсгэж улмаар төв мэдрэлийн систем, хариу урвал бүх эрхтэн системд дамжин бие махбодийн үйл ажиллагааг нөхөн сэргээх буюу сайжруулна. Шавар эмчилгээг гол төлөв рашаан эмчилгээний биеийн тамир иллэг механик буюу физик эмчилгээ, сувилгааны нөөц зэрэгтэй хослон хэрэглэнэ. Бие махбодийн онцлог байдлыг харгалзаж үйл онош, лабораторийн бүх талын нарийн шинжилгээний дара ашавар эмчилгээг өвчтөнд олговол бүр ч зохимжтой. Ихэвчлэн орчин нөхцөлд дассаны дараа өвчтөнийг эхлээд рашаанд оруулж дараа өдөр нь шавар эмчилгээ заах ба сувилалын дэглэлмийг нарийн чанд сахих талаар анхаарах хэрэгтэй. Шавар эмчилгээг голчлон өглөөний хоолноос хойш 40-60 минутын дараа олгож, шаврын процедур, үдийн хоолны хоорондох хугацаа нь 2 цаг орчим байвал зохимжтой. Нэг өдөрт шавах эмчил...

Жин засал эмчилгээ хийх Зорилго

Жин засал эмчилгээ хийх Зорилго Бадгана, хийгээр үүсгэгдсэн хүйтэн чанартай өвчнүүдийн үед галын илчийг нэмэгдүүлэх, хоол шингээх, өвдөлт намдаах, өвчтөнийг дулаацуулах,  хий  цусны  гүйдлийг  сайжруулан  бичил   цусны  эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хийдэг. Заалт:  Бадгана хийн чанартай хүйтэн өвчин, эс шингэсэн, хүйтэн цанх, шар ус, цус царцсан өвчинд халуун жин засал хийнэ. Эсрэг  заалт:  Цайвар хаван, бие харлах, шар өвчин, үрэвсэлт өвчин, хавдар тууралтууд, цус алдалт, идээт өвчнүүд зэрэг хориглоно. Үйлдлийн технологи:  Зоруиаллтын сав болон тусгай жин тавих, материалыг халааж халуун жинг бэлтгээд халууныг нь тохируулан тавина. Жинг цахилгаан төөнө, хуурай элс, тоосгоор тавьж болно. Анхаарах зүйл:  Жингээ ойр ойрхон шалгаж халууныг тохируулна. Түлэгдэхээс болгоомжил. Үйлдлийг хэн гүйцэтгэх:  Зөвхөн эмчийн заавраар сувилагч гүйцэтгэнэ. Хяналтыг хэн хийх:  Эмч, сувилагч.

Зүү төөнүүр эмчилгээний тухай ойлголт

Image
Зүү төөнүүр эмчилгээний тухай ойлголт Зүү эмчилгээ их эртнээс улбаатай гэдэг юм. Зарим ном сударт бичсэнээр бол сэлэм жад хэрэглэн дайтах болсон үеэс л анхны суурь нь тавигдсан гэж үзэх нь бий. Өөрөөр хэлбэл дайсныхаа хаана нь хатгавал хөнөөж болох, эсвэл түр ухаан алдуулж болох туршлагад л суурилсан бололтой. Ерөнхийдөө бол хүний биеийн хаа сайгүй байх биологийн идэвхтэй цэгүүдэд зүүгээр хатгах буюу төөнөж нөлөөлөн биеийн эсэргүүцлийг сайжруулах, эрч нь суларсан мэдрэлийн дамжуулалтыг сэргээх, эмгэг өвчин үүссэн хэсэг рүү илүү олон мэдрэл, цусны урсгалыг хандуулах зэрэг олон талын үйлчилгээг зүү, төөнүүр, иллэг хэлбэрээр үзүүлдэг эмчилгээний нэг төрөл хэмээн ойлгож болно. Зүүний тусламжаар зөвхөн мэдрэлийн ажиллагааг сэргээгээд зогсохгүй бас мэдрэлийн дамжуулалтын чиглэлийг өөрчлөх бүр зогсоох зэрэг нөлөөг ч үзүүлдэг. Жишээ нь зүү төөнүүр эмчилгээ их хөгжсөн Солонгос, Хятад, Ветьнам зэрэг улсуудад зүү тавин мэдээ алдуулж мэс засал хийх арга өргөн нэвтэрсэн байдаг. Манай орны хувь...

Бумба тавих

Бумба тавих Зорилго.  Амьсгалын замын үрэвслийг намжаах цусны эргэлтийн үйл ажиллагааг сайжруулах өвдөлт, амьсгаадалтыг багасгах. Заалт:  Уушиг гуурсан хоолойн үрэвсэл уушигны зогсонгишил Эсрэг заалт.  Арьс хэт мэдрэг байх, бумба тавих газар арьсны идээт үрэвсэлтэй, бие махбодь хэт суларсан, тураалд орсон, үжлээс цус гарах хандлагатай. Үйлдлийн технологи.  Өвчтөнгийг хэвтүүлж цээжний ясны товгор, хонхорхойгүй, тэгш газрыг сонгоно. Энэ нь голдуу далны дор, дал, нурууны хооронд байна. Бумбыг нягт наалдуулахын тулд бумба тавих газраа урьдчилан вазелин түрхэж, урьдчилан бэлтгэсэн бумбаа өвчтөний дэргэд ширээн дээр өрсөн байна. Металл савх буюу хямсааг спирт шингээсэн хөвөнгөөр ороож түүнийг асаагаад бумбаны хөндийд арчиж байгаа мэт хөдөлгөөн хийж түргэн аваад тавих газрынхаа арьсанд наалдуулна. Ийм зарчмаар бүх бумбыг тавьж дуусгаа. Бумба тавьсны дараа өвчтөнд даавуу юмуу хөгжил нөмөргөж бумбаа автал хэвтүүлнэ. Хэрвээ бумба сайн тавигдсан бол түүн дотор арьс 1-3...

Бариа заслын эмчилгээ хийх

Бариа заслын эмчилгээ хийх Зорилго:  Биеийн гадаргуугийн бүх суваг судлын дагуу зохих бэлчир, сүвд гараараа цочроох сэдээлт өгч цагаан судлын үйл ажиллагаа, цусны эргэлтийг сайжруулж тайвшруулах, үрэвслийг дарах, өвчнийг намдаах зорилготой. Заалт.  Ямар ч насны хүнд хийнэ. Өвчний хурц үе, архаг өвчин хурцадсанаас бусад бүх тохиолдолд хийнэ. Эсрэг заалт:  Хортой хоргүй хавдар, цусны өвчин, ходоод гэдэсний шархлаа, халуун өвчин, сарын тэмдэг ирсэн үе, жирэмсэн үе, венийн судасны бүдүүрэлттэй үе хийхгүй. Үйлдлийн технологи.  Заслын өмнө гараа угаана. Өвчтөнг дээш нь харуулан хэвтүүлж эрэгтэйн баруун хөлөөс эмэгтэй бол зүүн хөлөөс эхлэн барина. Заслыг өнжөөд 2 удаа буюу өдөр бүр 5-7 удаа хийнэ. Анхаарах зүйл. Спиртийн төрлийн ундаа,  кофе, халуун ногоо хэрэглэхгүй даарч норж болохгүй. Үйлдлийг хэн гүйцэтгэх.  Бариа заслын мэргэжлийн сувилагч Хяналтыг хэн хийх: Их  эмч

Уламжлалт анагаах ухаанд ус ямар ач тустай вэ?

Усанд орох үед ус нь хүний биед даралт үзүүлж, хэвлий цээжийг дарж, өрцийг дээшлүүлснээр амьсгалыг түргэсгэдэг. Мөн цусны эргэлт сайжруулдгаараа ач холбогдолтой. Уламжлалт анагаах ухаанд өвчнийг хүйтэн, халуун гэж хоёр ангилдаг. Манай орны цаг уур хуурай, сэрүүн учир хүйтэн өвчин илүү зонхилдог. Хүйтэн өвчнийг анагаахын тулд төөнүүр, халуун жин, халуун рашаан зэргийг өргөн ашигласаар ирсэн. Харин усны сэрүүн чанар хүйтэн өвчинд тохирохгүй тул халааж хэрэглэдэг. Ус хамгийн сайн уусгагч учраас цэцэг, ургамал болон төрөл бүрийн эрдэс бодисыг усанд хандлан эмчилгээнд хэрэглэдэг.

Уламжлалт эм, заслаар элэгний өвчинг эмчлэх бүрэн боломжтой

Image
Элэгний өвчинг УАУ-ы онолд идээунд эс шингэснээр тунгалаг цөв холилдон элгэнд тамир болж чадахгүй муу цус дэлгэрэх, хүчтэй хатуу явдал мөрийг хэтрүүлэн үйлдсэнээс болж үүсдэг. Халуун исгэлэн идээ унд болох архи, айраг, өөх тостой хоол хэтрүүлэн идэх, хүнд хүчир ажил хийх, халуун болон чийгтэй хүйтэн газар удаан хугацаагаар байх зэрэг явдал мөрийг үйлдэх нь элэгний өвчин үүсэх гол нөхцөл болно. Элгийг “Хатан эрхтэн” хэмээн нэрлэдэг. Хаан эрхтэн нь зүрх бөгөөд элэг нь зүрхийг цусаар тэтгэж байдаг тул хатан эрхтэн хэмээжээ. Энэхүү зүйрлэл нь элгийг эрүүл байлгах нь ямар чухал ач холбогдолтой вэ гэдгийг харуулж байна. УАУ-д элэгний үндсэн 18 өвчин байдаг гэж үздэг. Эдгээрээс 13 нь халуун өвчин, 5 нь хүйтэн төрлийн өвчин байх бөгөөд үүнийг дурдвал: Элэгний халуун 13-д: 1. Лэвганжай-Элэг дэлгэрэх 2. Дэмвү-Элэг бүдүүрэх 3. Дүгтав-Хор харших 4. Чү шор- Ус алдах 5. Гүнвү – Элэг унах 6. Ор лүн – Элэгний цус сувагт унах 7. Ха лүд- Ам цалгих 8. Шүнрэн – Гол хөших 9. Чиндүм нагво-Элэгний х...

Ясны шөлний анагаах шид

Image
Монголчуудын уламжлалт анагаах ухаанд хий ядаргаа, алжаал тайлах, дархлаа сэргээх зорилгоор малын ясны шөлийг олон янзаар боловсруулан хэрэглэж заншсан байдаг. Тэгвэл энэхүү арга ухаан нь өдийг хүртэл боловсронгуй хөгжиж өдөр тутмын амьдралд хэрэглэгдсээр байгаа. Энэ удаад хонины чөмөгний ясны шөлийг гаргаж аваад хөлдөөсөн байдлаар өдөр тутмын амьдралдаа хэрхэн олон ач тустай зүйлд хэрэглэх аргыг хүргэж байна. Ясны шөл тэр дундаа хонины чөмөгний ясны ач тусыг хэлээд баршгүй бөгөөд монгол хүний бие организмд таарсан кальци, эрдэс бодис, шимээр дүүрэн байдаг байна. Хүнд хагалгаанд орсон, ядарч сульдсан хүнд тамир тэнхээ оруулах зорилгоор хоол хүнсэнд хэрэглэнэ. Мөн өдөр тутмын хоол, цай чанахдаа, гурил зуурахдаа, хvvхдийн бантанд, гэртээ халуун тогоо хийхдээ, мөн нярай хvvхдийг усанд оруулахдаа хэрэглэж болно. Нярай хүүхдийн бантан, нухаш болон усанд оруулахдаа  хэрэглэвээс  ханиад томуу, хатгаа тусахгүй, дархлаа нэн сайжирч элдэв өвчнөөс ангид байна. Хонины чөмгийг...

Уламжлалт анагаах ухаан Монгол хүний дэлхийд өрсөлдөх оюуны брэнд

Image
Уламжлалт анагаах ухаан Монгол хүний дэлхийд өрсөлдөх оюуны брэнд Огноо:  2013-09-19 10:09:27 Монголчууд уламжлалт анагаах ухааныг шашинтай холбон ойлгодог гэдэг. Гэтэл Монголын уламжлалт анагаах ухаан дэлхийд өрсөлдөх Монгол брэнд болох бүрэн боломжтойг зарим эрдэмтэд өөрсдийн судалгаа, шинжилгээний хүрээнд батлаад байгаа. Энэ талаар Синергетик анагаах ухаан судлалын төвийн тэргүүн судлаач Д.Чулуунцэцэгтэй ярилцлаа. -Юуны өмнө танд уламжлалт анагаах ухааны салбар шинжлэх ухааны үндэслэлтэй судлагдаж эхэлсэн баярын мэнд хүргье.  -Баярлалаа. Монголын уламж­лалт анагаах ухааны эрдэм шинжилгээний байгууллагын 40 жилийн ой, Монгол Улсад уламж­лалт анагаах ухааныг шинжлэх ухааны үндэслэлтэй су¬далж эхэлсний 54 жилийн ойн баярын мэндийг энэ салбарт ажиллаж амьдарч буй үе үеийн судлаач эрдэмтэн, эмч, маарамба багш нар­таа болон Польш улсад байгаа ний­гэмлэгийнхээ хамт олон, найз нартаа хүргье. -Энэ сарын эхээр болсон “Шинж­лэх ухаан, технологи, инновацийн бодлогын шинэчлэл” үндэсни...

УЛАМЖЛАЛТЫН С.ХИШИГЖАРГАЛ

Image
Энэ долоо хоногийн пүрэв гаригт Олон улсын эрдэм шинжилгээний тавдугаар хурал “Уламжлалт анагаах ухааны эмчилгээний шилдэг аргууд” сэдэвтэйгээр өрнөсөн юм. Долоон орны 60 гаруй гадны төлөөлөгчид оролцсон энэ арга хэмжээний хүндтэй зочдын нэг нь АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн дотрын тэнхимийн багш, Анагаах ухааны доктор, дэд профессор С.Хишигжаргал байлаа. Уламжлалтын гэж салбартаа хүндлэгддэг тэрээр Улаанбаатарын уугуул. 1985 онд Анагаахын дундын сувилагчийн анги, 1991 онд Анагаах ухааны их сургуулийн их эмчийн ангийг тус тус дүүргэжээ. Ээж нь сувилагч байсан нь эмч мэргэжлийг сонгох шалтгаан болсон гэдэг. Хишигжаргал төгсөөд л сургуульдаа уламжлалтын чиглэлээр багшлах урилга авчээ. 1989 оноос уламжлалт анагаах ухаан ид сэргэж эхлэх үед багшийн хэрэгцээ өндөр байж. Өнөөг хүртэл уламжлалтын эмч бэлтгэж яваа Хишигжаргал багш “Миний ажил гэгээлэг, сонирхолтой, сайхан шүү. Мэдлэг чадвараа оюутнууддаа зааж сургана, бас өөрөө ч тэднээсээ их юм сурдаг. Ер...

Зүү эмчилгээ гэж юу вэ?

Зүү эмчилгээ гэж юу вэ? Зүү эмчилгээ гэдэг нь Уламжлалт анагаах ухааны заслууд дундаас хамгийн том хамгийн гол засал юм. Зүү эмчилгээ нь хүний биеийн гадаргуу дээрх тодорхой суваг хэрдэс, биологийн идэвхтэй сүвүүдийг сэдээх замаар биологийн идэвхэт бодисын /керотонин,гистамин/ ялгаралтыг нэмэгдүүлэн,мэдрэл,цус, тунгалагийн эргэлтийн тогтолцоог хэвийн болгох, цул саванд үйлдэл үзүүлэх, арга билэгийг тэнцүүлэх, хий цусны гүйдлийг сайжруулах замаар өвчнийг анагаах буюу өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой. Үрэвсэл намдаах, өвдөлт дарах, тайвшруулах сэргээх, халуун бууруулах, бодисын солилцоог сайжруулах,зүрх судас, амьсгал, шээс бэлгийн болон хоол боловсруулах замын үрэвсэл, төвийн ба захын мэдрэлийн эмгэгүүд, гэмтэл бэртэл түүний үлдэц, чих, хамар, хоолой, нүдний болон бодисын солилцооны зарим эмгэгүүд зэрэгт бодит үр дүн үзүүлдэг.

Уламжлалт Анагаах Ухааны одоогийн байдал, хэтийн төлөв

Image
Монгол түмэнд олон зууны турш халаагүй үйлчилсэн манай уламжлалт анагаах ухааны хөгжил энэ XX зуунд, түүхэн үйл явдлаар дүүрэн өнгөрлөө, Монголчуудын оюуны их санаагаар бүтээгдсэн уламжлалт анагаах ухаан нь хэлмэгдэх, сэргэн өөдөлж аль алиныг үзжээ. Энэ зууны 30- аад оны эцсээр Монголд шашныг хүчээр дарангуйлж, сүм хийдийг хоморголонхийх хүртэл Монголын уламжлалт анагаах ухааныг эзэмшсэн оточ лам нар болон таван заслын урлагт боловсорсон засалч нар манай хүн амын эрүүл мэндийн хэрэгцээг голлон хангаж, ламын гэгээний хүрээ, Яруугийн хүрээ, Тариатын хүрээний мамба дацан, Вангийн хүрээний мамба дацан, Их хүрээний мамба дацан зэрэг монгол даяар алдаршсан томоохон сургуулиудад олон зууны уламжлалт эмчлэх урлагт сургах, судлан шинжлэх ажил үргэлжилсээр бай...

Уламжлалт анагаах ухаан

Image
Эртний Тан улсын үеэс уламжлалтай, Хятадын анагаах ухааны эмчилгээний арга ухаан, эмийн жор, эрүүл аж төрөх сургаалиуд нь хүн төрлөхтөний хосгүй бүтээл билээ. Хятадын уламжлалт анагаах ухаан нь байгалийн ба уламжлалт эмчилгээний аргаар бие организмыг эрүүлжүүлэн, өвчнийг эмчлэхдээ хосгүй билээ. Байгалын арга нь хоол тэжээл, ус, агаар, гэрэл, сэтгэл санаа, хөдөлгөөн болно. Уламжлалт эмчилгээний арга нь иллэг, зүү төөнүүр, бумба, хорыг хороор эмчлэх, Чигун, тай цзы болно. Дорно дахины уламжлалт анагаах ухаан нь хүний бие махбодид оршиж байгаа өвчнийг арга-билэг хэмээх эртний Хятадын анагаах ухааны онол дээр тулгуурлан оношлож, эмчилдэг. Арга (эр) билэг (эм) нь эсрэг хоёр хүйсийг илэрхийлэх бөгөөд харилцан уялдаатай. Нэг нь нөгөөгөө нөхөж байдаг ба хүний биед орших энергийн (тамир) хэлбэр юм. Дорно дахины гүн ухаанд номлосноор, Дэлхийн ертөнц арга билгийн хуулиар оршин тогтнох бөгөөд арга билгийн тэнцвэр алдагдвал амьд организмийн оршин тогтнох эрч хүч, тамир муудна гэж т...

Г.Одонцэцэг: Хүний биед хуримтлагдсан бадган сальс, өөхийг хаврын улиралд арилгана

Image
Удахгүй Монгол үндэстний Сар шинийн баяр болж, урин хавар айлчлан ирж буйг тохиолдуулан хаврын улиралд хэрхэн биеэ тэтгэж, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй ярилцлаа. -Хаврын улиралд өвчнөөс хэрхэн сэргийлж, биеийн хүч тамираа тэтгэх талаар ярихаас өмнө хаврын улирлын онцлогийн талаар асуумаар байна? -Хаврын улирал нь жил эхлүүлж буй жилийн эхний улирал, мөн өвөл, зуны завсрын улирал бөгөөд энэ улиралд нар, сарны хүч тэнцдэг, ургамал модод сэрж, нахиагаа дэлгэдэг зэрэг олон онцлогтой. Сав ертөнцөд гарч буй эдгээр онцлог чанаруудтай уялдаад хүний бие махбодыг амьдруулагч хүчин зүйл болох хий, шар, бадганы бэлгэ чанаруудад ч мөн адил аажмаар өөрчлөлт ордог. Хавар хүний биед бадганы бэлгэ чанарууд ихсэн хөдлөж, хийн бэлгэ чанарууд хурж, харин шарын бэлгэ чанар амарлисан байдалтай байдаг. Өвөл нарны хүч туйлдаа хүртэл багасаж, сарны хүч туйлдаа хүртэл ихэсдэг учраас хүний биеийн шар үсний сүвүүд хаагдаж, дотоод галын илч ба...

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ СУУРЬ ОНОЛ АРГА- БИЛГИЙН УХААНЫ УЛ МӨР

Аливаа шинжлэх ухаан соёл түүхийн гарал үүслийг судлан тогтоохдоо ганцхан бичигт тэмдэглэгдсэнээр нь шийддэггүй. Тухайн шинжлэх ухааны үндэс язгуур тэр ард түмний амьдрал ахуйд хэр элбэг дэлбэг байгааг харгалзан үздэг төдийгүй энэ нь гол нотолгоо болдог. Дорно дахины тэжээхүй ухаан, судлаар оношлох арга зүйн онолын үндэс нь арга - билгийн ухаан юм. Арга - билгийг тэжээхүй ба зурхайн ухаанд гурав, таван мах бодийн онолоор нарийвчлан хөгжүүлж хэрэглэжээ. Арга - билэг, таван мах бодийн онолын үүсэл язгуур, улбаа, мөр ул монгол газар шороо монгол ахуйд элбэг юм. Монголчуудын дээд овог аль тэртээ элэн галаваасаа ертөнцөд нэг юм гэж үгүй. Бүхий биет аварга том нар одон гаригаас авахуулаад тоононд бужигнагч хумхи, нүднээ үл торж үл өртөх биегүй хий хумхи хүртэл заавал хоёр юмнаас тогтдог. Тэр нь арга, билэг хоёр гэж үзээд төр улс, түүх шашдир, соёлоо тэр л үзэл онолдоо тулгуурлан хөгжүүлсээр өнөө бидний үеийг хүрчээ. Арга — билгийн ухааны тухай ном судар, аман сургааль тоочиж дуусашг...